“Далийн баяр-2024” 13 дахь жилдээ боллоо
Далийн баярыг зорин ирж буй иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж, аймгийн хэмжээнд хаврын улиралд аялал жуулчлалыг хөгжүүлэх эвент болгон өргөжүүлж байна
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумаас орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой жил бүр зохион байгуулдаг “Далийн баяр-2024” 13 дахь жилдээ боллоо. Далийн баярыг зорин ирж буй иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж, аймгийн хэмжээнд хаврын улиралд аялал жуулчлалыг хөгжүүлэх эвент болгон өргөжүүлж байна. Энэ жил 4300 гаруй иргэн тус баярыг зорин ирсэн аж. Далийн баярын үеэр үзэсгэлэн худалдаа, олс таталт, буухиа, хөгжөөнт тэмцээн, элсний волейбол, хүүхдийн дугуйн уралдаан зэрэг тэмцээн боллоо.
Үзсэн: 2071
Tweet