“Нэг жуулчинд нэг хонь” хөтөлбөр Булган аймагт хэрэгжиж байна
Тэдний аяллыг Монгол дахь Солонгосын зах зээлд ажилладаг МОКТА холбоо, “Ок трэйвел” компани Монголын аялал жуулчлалын байгууллага хамтран зохион байгуулж байна
“Нэг жуулчинд нэг хонь” хөтөлбөр Булган аймагт хэрэгжиж байна. БНСУ-ын “Стар Эн Ко” энтертайнментын цахим сүлжээнд 300.000-17.000.000 дагагчтай 15 нөлөөлөгч Монгол улсад ирлээ. Тэд “Нэг жуулчинд-Нэг хонь” хөтөлбөрийг Солонгос улсад сурталчлах зорилготой юм. Тэдний аяллыг Монгол дахь Солонгосын зах зээлд ажилладаг МОКТА холбоо, “Ок трэйвел” компани Монголын аялал жуулчлалын байгууллага хамтран зохион байгуулж байна. "Нэг хонь-Нэг жуулчин" хөтөлбөрийн хүрээнд ирсэн солонгосчууд хамгийн түрүүнд Булган аймгийн Хангал сумыг сонгон аяллаа эхлүүлээд байна. Хангал сумын малчин Б.Батмөнх, С.Чулуунбаатар, Л.Намнан, Д.Сүрэнхорлоо нарын өрхүүд 4 баг жуулчдыг хүлээн авч малчин айлын ёс уламжлал, мал маллах арга ухааныг сурталчлан таниуллаа.
Үзсэн: 3800
Tweet