“Дорнын Фестиваль“ олон улсын үзэсгэлэнд Монгол Улс зочин орноор оролцов
Үзэсгэлэнгийн үеэр язгуур урлагийн “Хөх Монгол” хамтлагийн тоглолт, үндэсний бүжиг, үндэсний хувцасны үзүүлбэр, зургийн үзэсгэлэн, монгол уран бичлэг зэрэг арга хэмжээ зохион байгуулав
Ром хотноо Азийн улс орнуудын соёл урлаг, ёс заншил, бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулдаг “Дорнын Фестиваль“ олон улсын үзэсгэлэнд Монгол Улс Зочин орноор оролцов. Монголын үзэсгэлэнг нээж Элчин сайд Ц.Нарантунгалаг, “Festival Dell’Oriente“-ын захирал Б.Анжела нар үг хэлэв. Жил бүр Италийн 11 хотод зохион байгуулагдаж олон сая хүн оролцдог энэхүү үзэсгэлэнд Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Мишээл Экспо компанийн төлөөлөл өргөн бүрэлдэхүүнтэйгээр “Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүнээрээ оролцлоо. Үзэсгэлэнгийн үеэр язгуур урлагийн “Хөх Монгол” хамтлагийн тоглолт, үндэсний бүжиг, үндэсний хувцасны үзүүлбэр, зургийн үзэсгэлэн, монгол уран бичлэг зэрэг арга хэмжээ зохион байгуулав.
Үзсэн: 2288
Tweet