Монгол Улс, Катар Улс дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байна
Хүн төрөлхтний соёлын олон янз байдлыг илтгэхийн зэрэгцээ малчин ард түмний уламжлалт аж амьдрал, шинэчлэлийг харуулсан эл цогц үзэсгэлэн нь хоёр орны соёл, түүхийг харьцуулан үзэх боломж олгоно
2023 онд Монгол Улс, Катар Улс дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлж байгаагийн нэгэн илрэл болох "Нүүдэл" үзэсгэлэнгийн нээлт болж байна. 2022 онд Катар Улсад болсон хөл бөмбөгийн ДАШТ-ий үеэр Монголын хоёр музей "Нүүдэл" олон улсын хамтарсан үзэсгэлэнг зохион байгуулж, монголчуудын уламжлалт соёл, нүүдлийн аж амьдралыг дэлхийн үзэгчдэд танилцуулсан. Үүний хариу болгож, Катарын Үндэсний музей "Нүүдэл" үзэсгэлэнг манай улсад зохион байгуулж, Катарын ард түмний түүх, соёлыг Монголчуудад толилуулах юм. Монгол Улсын Соёлын Яам хоёр улсын музейн салбарын хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, цаашид ч ийм төрлийн арга хэмжээг дэмжин ажиллахаа илэрхийлэв. Хүн төрөлхтний соёлын олон янз байдлыг илтгэхийн зэрэгцээ малчин ард түмний уламжлалт аж амьдрал, шинэчлэлийг харуулсан энэхүү цогц үзэсгэлэн нь хоёр орны соёл, түүхийг харьцуулан үзэх боломжийг олон нийтэд олгож буй юм.
Үзсэн: 3481
Tweet