Мягмар, 4-р сар 1, 2025 10:22:21
Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)
Нэвтрүүлэг 31-03-2025
Монгол
Error loading media: File could not be played
00:00
00:00
 

Шинэ мэдээ

Японы Ардын дипломатын нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авав


Densmaa 2024-05-03 11:05

Талууд манай хоёр улсын хооронд Соёлын харилцаа тогтоосны 50 жилийн ой 2024 онд тохиож буйг тэмдэглэж, “хүн төвтэй” харилцааг бүхий л чиглэлд өргөжүүлэн хөгжүүлэхэд нягт хамтран ажиллахаар ярилцав

       Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Японы Ардын дипломатын нийгэмлэгийн Япон, Монголын соёл, эдийн засгийн хорооны дарга Я.Фүкүда тэргүүтэй төлөөлөгчдийг Гадаад харилцааны яаманд хүлээн авч уулзав. Уулзалтаар сайд Б.Батцэцэг Монгол, Японы харилцааг бэхжүүлэх, ард иргэдийн хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжихэд Японы Ардын дипломатын нийгэмлэг, тус нийгэмлэгийн Япон, Монголын соёл, эдийн засгийн хороо идэвх санаачилга гарган ажиллаж ирсэнд талархалтай буйгаа илэрхийлэв. Монгол Улс, Япон Улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд тус нийгэмлэгийн зүгээс цаашид ч бодит хувь нэмэр оруулж ажиллана гэдэгт итгэлтэй буйг тэмдэглэв. Талууд манай хоёр улсын хооронд Соёлын харилцаа тогтоосны 50 жилийн ой 2024 онд тохиож буйг тэмдэглэж, “хүн төвтэй” харилцааг бүхий л чиглэлд өргөжүүлэн хөгжүүлэхэд нягт хамтран ажиллахаар ярилцав.

Үзсэн: 2153

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна

Хэл солих: