АНУ-ын ЭСЯ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа
Тус улсын 11 америк мэргэжилтэн МСҮТ, Боловсрол шинжлэх ухааны газарт ажиллаж орон нутгийн хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж, хүүхэд залууст англи хэлний мэдлэг олгож байна
Сүхбаатар аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа, АНУ-ын ЭСЯ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Сүхбаатар аймагт АНУ-ын соёл мэдээллийн төвийг орон нутагтаа байгуулах саналтай байгаагаа илэрхийлж, байр болон материаллаг баазыг бэхжүүлэхэд бэлэн байгаагаа төлөөлөгчдөд илэрхийлэв. АНУ-ын ЭСЯ-ны төлөөллүүд Сүхбаатар аймагт ажиллаж, амьдардаг америк иргэдийнхээ ажил, амьдрал ахуйтай танилцаж байна. Тус улсын 11 америк мэргэжилтэн МСҮТ, Боловсрол шинжлэх ухааны газарт ажиллаж орон нутгийн хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж, хүүхэд залууст англи хэлний мэдлэг олгож байна.
Үзсэн: 1759
Tweet