Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 06,07-09-2024
монгол

Шинэ мэдээ

Playtime хөгжмийн наадам долоодугаар сард болно


Densmaa 2024-05-03 11:05

Өнгөрсөн жилээс хоёр дахин их буюу 21 улсын 50 гадаадын хамтлаг уран бүтээлчдээс бүрдсэн 180 гаруй хүний бие бүрэлдэхүүн гадаадаас оролцохоор болжээ

     Playtime хөгжмийн наадам долоодугаар сард болох гэж байна.  2027 он гэхэд Азийн тэргүүлэх топ таван хөгжмийн фестивалийн нэг болох зорилготой уг наадам энэ жил 40 мянган үзэгч хүлээн авч 4000 гаруй түр ажлын байр бий болгож, 200 гаруй аж ахуй нэгжтэй хамтран ажиллахаар төлөвлөжээ. Тус наадам нь амьд хөгжим болон электроник хосолсон хөгжмийн хөтөлбөртэйгөөрөө онцлог юм. Энэ жилийн тухайд амьд хөгжим, электроник хөгжмийн хөтөлбөрт дэлхийд танигдсан хамтлаг, уран бүтээлчид багтжээ. Playtime наадмын хөтөлбөр нь Азийн тэргүүлэх фестивалийн хэмжээнд хүрч нийт 15 тайзнаа 250 гаруй хамтлаг, уран бүтээлчид уран бүтээлээ хүргэх юм. Өөрөөр хэлбэл өнгөрсөн жилээс хоёр дахин их буюу 21 улсын 50 гадаадын хамтлаг уран бүтээлчдээс бүрдсэн 180 гаруй хүний бие бүрэлдэхүүн гадаадаас оролцохоор болжээ. Мөн талбайн төлөвлөлт Монгол гэрийг бэлгэдсэн дугуй хэлбэртэй тайзнуудын концепц, шийдлүүдэд монгол улсын өв соёлыг агуулсан элементүүд шингээж буй. Тус наадам нь зөвхөн хөгжим төдийгүй орчин цагийн урлагийн бусад төрлийг багтаасан арт фестиваль билээ.

Үзсэн: 965

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна