Монголын уугуул үүлдэр Монгол банхар дэлхийн дэвжээнд анх удаа гарч өрсөлдөв
Тус тэмцээнд 98 улсын 376 үүлдэр 18,350 нохой оролцож өрсөлджээ
Олон улсын нохой судлалын холбооноос жил бүр зохион байгуулдаг дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу "World dog show 2024" Хорват улсын нийслэл Загреб хотноо боллоо. Тус тэмцээнд 98 улсын 376 үүлдэр 18,350 нохой оролцсоноос Монголын уугуул үүлдэр Монгол банхар дэлхийн дэвжээн дээр анх удаа гарч өрсөлдсөн нь онцлог үйл явдал байлаа. Монгол орноо төлөөлөн оролцож буй хамт олон монгол уламжлалт гэрийнхээ үзүүлэн, эдлэл хэрэгсэл, уугуул банхрын түүхийг дэлгэн, үндэснийхээ хувцсыг өмссөн нь нохой сонирхогчид төдийгүй тэмцээний шүүгчдийн сонирхлыг их татжээ. Монголын нохой судлалын холбоо, Монгол банхар судлалын холбооны хамт олон монгол банхраа дэлхийд бүртгүүлэх зорилготой. Түүнчлэн, зургадугаар сард болох Mongol nomad 2024" нохойн олон улсын үзэсгэлэн, тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Үзсэн: 793
Tweet