Монгол орны биологийн олон янз байдлын үндэсний хэлэлцүүлэг боллоо
Дэлхийн биологийн олон янз байдлын хамрах хүрээ тунхаглалд тусгагдсан зорилтыг яаралтай хэрэгжүүлж эхлэх шаардлага тулгарч байна
Монгол орны хөхтөн амьтдын талаас илүү нь амьдрах орчны хомсдол доройтлоос болж тоо толгой нь багасаж байгаа дүгнэлт гарсан. Тиймээс биологийн олон янз байдлын үндэсний стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөний эхний хувилбарыг хэлэлцүүлэх уулзалт зохион байгууллаа. БОАЖЯ-ны Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газрын дарга, Биологийн олон янз байдлын конвенцын үндэсний зохицуулагч Ц.Уранчимэг хэлэлцүүлгийг нээж хэлэхдээ “Дэлхийн биологийн олон янз байдлын хамрах хүрээ тунхаглалд тусгагдсан зорилтыг яаралтай хэрэгжүүлж эхлэх шаардлага тулгамдаж байгаа. Энэ нь манай гараг дээр амьдарч буй амьд оршихуй бүрийг хамгаалж үлдэх сүүлчийн боломж болж байна” гэлээ. Хэлэлцүүлэгт Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай, Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай конвенцуудын Удирдах зөвлөл оролцлоо.
Үзсэн: 3653
Tweet