Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 12-12-2024
монгол

Шинэ мэдээ

"Монгол орны загас" ном хэвлэгдэн гарлаа


Densmaa 2024-04-15 10:04

Манай орны гурван ай савд багтах нуур голуудад тархсан 79 зүйл загасны шинж, биологи, экологи, тархалтын хамт гэрэл зургаар харуулсан анхны хөтөч номыг хэвлэн гаргалаа

        Манай орны гурван ай савд багтах нуур голуудад тархсан 79 зүйл загасны шинж, биологи, экологи, тархалтын хамт гэрэл зургаар харуулсан анхны хөтөч номыг хэвлэн гаргалаа. Монгол орны хувьд агнуурын ач холбогдолтой, түгээмэл тархацтай цөөн зүйл загасыг л хүмүүс  мэддэг. Харин нуур усны экосистемд нэн чухал үүрэгтэй олон зүйл загасыг ялган таних, монгол нэршлийг мэдэж авах нь өнөө үед байгалийн танин мэдэхүйд нэн тустай.  Энэ бүтээлийг олны гар дээр тавихыг тулд биологич, судлаач, гэрэл зурагчид сүүлийн зургаан жилийн туршид Монгол орны бүхий л нуур голуудаар явж, олон мянган километр замыг туулан нийт 66 зүйл загасны байгаль дээрх бодит өнгө төрхийг гэрэл зурагнаа буулгаж мэдээллийн санг үүсгэжээ. Монгол орны хувьд далай тэнгисээс алслагдмал, Ази Тивийн төв хэсэгт оршдог. Монгол орны нуур голууд гурван ай сав хамаарагдах бөгөөд тус ай савуудад тархах загасны зүйлийн бүрэлдэхүүн ихээхэн ялгаатай байдаг.

Үзсэн: 1825

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна