Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ
Ханхүү Мухаммад бин Салман бин Абдулазиз Аль-Сауд Элчин сайд Ш.Одонбаатарт ажлын амжилт хүсэж, хоёр улсын харилцааг улам бүр өргөжүүлэх түүний ажил үйлсэд бүхий л талын дэмжлэг үзүүлэхээ нотлов
Монгол Улсаас Саудын арабын хаант улсад хавсран суух Элчин сайд Ш.Одонбаатар тус улсын угсаа залгамжлах ханхүү бөгөөд Ерөнхий сайд Мухаммад бин Салман бин Абдулазиз Аль-Саудад итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ. Талууд хоёр орны цаашдын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Уулзалтын үеэр Элчин сайд Ш.Одонбаатар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Саудын арабын хаант улсын хаан Салман бин Абдулазиз Аль-Сауд болон угсаа залгамжлах ханхүү бөгөөд Ерөнхий сайд Мухаммад бин Салман бин Абдулазиз Аль-Сауд нарт уламжилж, ойрын жилүүдэд хурдацтай хөгжиж буй хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг боломжит бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв. Ханхүү Мухаммад бин Салман бин Абдулазиз Аль-Сауд Элчин сайд Ш.Одонбаатарт ажлын амжилт хүсэж, хоёр улсын харилцааг улам бүр өргөжүүлэх түүний ажил үйлсэд бүхий л талын дэмжлэг үзүүлэхээ нотлов.
Үзсэн: 2077
Tweet