Монгол, Канад улсын хоорондох худалдааны эргэлт
Канад улсын худалдаа, эдийн засгийн байдал, баримталж байгаа бодлого, Монгол Улс Канад Улстай дээрх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэв
Монгол, Канад улсын хоорондох худалдааны эргэлт өнгөрсөн онд экспорт 35.1 сая ам.доллар, импорт 1.5 сая ам.доллар байв. МҮХАҮТ-ын удирдлага Монгол Улсаас Канад улсад суугаа Элчин сайд Э.Сарантогостой цахим уулзалт хийж, экспортыг нэмэгдүүлэх, ингэхдээ экспортын чиг хандлагатай бараа бүтээгдэхүүний хөгжүүлэлтэд анхаарах шаардлагатай байгаа талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр Элчин сайд Э.Сарантогос Канад улсын худалдаа, эдийн засгийн байдал, баримталж байгаа бодлого, Монгол Улс Канад Улстай дээрх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэв. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин танхимын бизнесийн салбарыг дэмжих, төлөөлөх бодлого, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, мөн Танхимын тухай хуулийн төслийн талаар мэдээллээ.
Үзсэн: 2157
Tweet