Канад улсад төвтэй Лаурэл мэс заслын сантай хамтран ажиллана
Эрт илрүүлгийг эхний ээлжид Баянхонгор аймагт явуулахаар төлөвлөснөө дуулгалаа
ЭМЯ Канад улсад төвтэй Лаурэл мэс заслын сантай нүдний эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Монголчуудын нүдний эрүүл мэндийн төлөө 15 жилийн турш тасралтгүй ажиллаж байгаа тус сантай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулснаар Монгол Улсад нүдний эрүүл мэндийн чиглэлээрх хамтын ажиллагааны хүрээ улам өргөжин, эмч мэргэжилтнүүдийн чадавхийг дээшлүүлэх, нүдний өвчлөлийг эрт илрүүлэхэд үр дүнгээ өгөх олон чухал арга хэмжээг бодитоор хэрэгжүүлэх боломж бүрдэж буйг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг онцлов. Монголчуудын дунд нүдний өвчлөл их, ялангуяа хөдөөгийн иргэдийн дунд элбэг байгаа нь хараагүй болох эрсдэлд хүргэж болох учраас өвчлөлөөс сэргийлэх, эрт илрүүлэхэд анхаарах учиртай гээд эрт илрүүлгийг эхний ээлжид Баянхонгор аймагт явуулахаар төлөвлөснөө дуулгалаа. Лаурэл мэс заслын сан манай улсад 2015 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулахдаа нийт 95 мянган хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, 20,500 хүнийг эмчилж, 3000 гаруй хүнд болор цайх өвчний мэс засал эмчилгээ хийсэн байна.
Үзсэн: 2001
Tweet