Монгол Улсад хөнгөн үйлдвэрийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож байна
хүн амын хүнсний аюулгүй байдал, хангамжийг сайжруулах, хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж байна.
Монгол Улсад хөнгөн үйлдвэрийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх салбарынханд баярын мэнд дэвшүүлж үг хэллээ. Тэрбээр, хэлсэн үгэндээ, сүүлийн жилүүдэд дэлхий дахинд тохиолдсон цар тахал, дайн тулаан, тээвэр ложистикийн хүндрэл, ажилгүйдэл, ядуурал, өлсгөлөн, бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт зэрэг нь улс орон бүрийг аж үйлдвэрийн салбартаа онцгой анхаарахыг бидэнд сануулж ирлээ. Тийм учраас хүн амын хүнсний аюулгүй байдал, хангамжийг сайжруулах, хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж байна. Дээрх арга хэмжээний хүрээнд баялаг бүтээгч үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа өргөжин тэлж, зохих амжилтад хүрч, бодит үр дүн гарч хэлээд буйг энэхүү баярын өдөр тэмдэглэн хэлэхэд сайхан байна гэлээ. Цаашид бид хөнгөн үйлдвэрийн салбарыг шинэ шатанд гаргах, тэр дундаа өсөн үрждэг баялаг болох мал аж ахуйн салбарт малын гаралтай түүхий эдийг үнэ цэнд оруулах, үйлдвэрлэл болон экспортыг нэмэгдүүлэх, бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог сайжруулах чиглэлд бодит үр дүн гаргах шаардлагатай байна гэлээ.
Үзсэн: 1690
Tweet