Чехийн нийслэл Прага хотын амьтны хүрээлэн
Монгол амьтдын ертөнц “Говь” үзэсгэлэнд Монголд тахийг сэргээн нутагшуулсан тухай зэрэг бүхий л мэдээллийг цогцоор нь таниулах орчныг бий болгоно
Чехийн нийслэл Прага хотын амьтны хүрээлэнд монгол амьтдын ертөнц “Говь” үзэсгэлэнг нээлээ. Прагийн амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек тахь үзэхээр ирсэн үзэгчдэд уг амьтны байгаль дээрх амьдралын онцлогоос гадна тахийн уугуул эх нутаг монгол орны тал хээр, Монголд тахийг сэргээн нутагшуулсан тухай зэрэг бүхий л мэдээллийг цогцоор нь таниулах орчныг бий болгоно. Энэ нь тахь төдийгүй монгол орныг дэлхий дахинд сурталчлах, үүгээр дамжуулан тахийн талаар олон нийтийн дундах ойлголтыг шинжлэх ухааны үндэстэй гүн гүнзгий болгох гэхчлэн олон талын ач холбогдолтой гэлээ.
Үзсэн: 1459
Tweet