Женевт төвтэй олон улсын зарим байгууллагын удирдлагуудтай уулзав
ОУУЗагалмайн хорооны Ерөнхийлөгч Мирьяана Эггер Монгол Улсад болсон зудын гамшгийн талаар сэтгэл зовниж байгаагаа илэрхийлж, Монгол Улстай боломжит бүхий л чиглэлээр хамтран ажиллахаа нотлов
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Швейцарын Холбооны Улс (ШХУ)-ад ажиллах үеэр Женевт төвтэй олон улсын зарим байгууллагын удирдлагуудтай уулзав. Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын Ерөнхий захирлын орлогч Жан Сянчен-тай хийсэн уулзалтаар Монгол Улс, ДХБ-ын хооронд хөгжүүлж буй хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Түүнчлэн далайд гарцгүй хөгжиж буй орнуудын өмнө тулгарч буй онцлог бүхий сорилтууд, тэдгээрийг даван туулах чиглэлээр хамтран судалгаа хийх, түүний дотор Улаанбаатарт төвтэй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвтэй хамтран ажиллах боломжийн талаар ярилцав. Мөн олон Улсын Улаан Загалмайн хорооны Ерөнхийлөгч Мирьяана Эггер Монгол Улсад болсон зудын гамшгийн талаар сэтгэл зовниж байгаагаа илэрхийлж, Монгол Улстай боломжит бүхий л чиглэлээр хамтран ажиллахаа нотлов.
Үзсэн: 1020
Tweet