ХБНГУ-ын Цахим хөгжил, зам тээврийн сайд эрхэмсэг ноён Др.Ф.Виссинг Монгол Улсад айлчлав
МУ-ын цахим шилжилтийн ололт амжилт, төрийн үйлчилгээг цахимжуулах чиглэлд авч хэрэгжүүлсэн арга хэмжээг сайшааж өндрөөр үнэлэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Франк Штайнмэрийн өнгөрсөн хоёрдугаар сард манай улсад хийсэн төрийн айлчлалын үеэр манай хоёр улс харилцааны түвшинг ахиулж, Стратегийн түншлэлд хүргэхээр тохирсон. Энэ хүрээнд ХБНГУ-ын Цахим хөгжил, зам тээврийн сайд эрхэмсэг ноён Др.Ф.Виссинг Монгол Улсад айлчилж, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал түүнийг хүлээн авч уулзлаа. Монгол Улс Европ дахь чухал түнш, гуравдагч хөрш Герман Улстай хөгжүүлж буй харилцаандаа ач холбогдол өгч, хамтын ажиллагааг бүхий л түвшинд өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байдгаа сайд Н.Учрал уулзалтын үеэр онцоллоо. Түүнчлэн сайд Др.Фолькер Виссинг хоёр орны цахим засаглал, мэдээлэл, харилцаа холбооны хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэхийн сацуу МУ-ын цахим шилжилтийн ололт амжилт, төрийн үйлчилгээг цахимжуулах чиглэлд авч хэрэгжүүлсэн арга хэмжээг сайшааж өндрөөр үнэлэв.
Үзсэн: 712
Tweet