Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Манай улс дэлхийн хамгийн өндөр өсөлттэй эдийн засагтай 20 улсын нэгээр нэрлэгдэв


Densmaa 2024-03-04 12:03

Далд эдийн засгийг ил болгох хүрээнд авлига, албан тушаалын хэргүүдийг илрүүлж, нийтэд зарлаж, 5Ш ажиллагааг хэрэгжүүлснээр төсвийн орлого 1.4 их наядаар давж биелэн нийт орлого 23.4 их наядад хүрсэн

       Эдийн засгийн өсөлт хасах хувь руу унасан гурван жилийн тэртээхээс долоон хувийн өсөлтөд хүрсэн үзүүлэлтээр 2023 оныг үдсэн. Тэгвэл энэ үзүүлэлтээр манай улс дэлхийн хамгийн өндөр өсөлттэй эдийн засагтай 20 улсын нэгээр нэрлэгдэж, хоёрдугаар байрт жагслаа. Энэ тухай “Блүүмберг” агентлаг дэлхийн 62 улсаас Энэтхэг 7.2, Монгол Улс 7.0 хувь өсөлтөд хүрчээ гэв. Манай улс 2021 оны эхэнд эдийн засгийн өсөлт -4.6 хувь, өрхийн бодит орлого -6.2 хувь, төсвийн алдагдал 4.4 их наядад хүрч байв. Энэ хугацаанд “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”, татварын болон ниймгийн хамгааллын багц арга хэмжээ хэрэгжүүлснээр тус оны төгсгөлд хасах үзүүлэлтүүд нэмэх рүү шилжиж байв. Мөн Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжүүлж, тэр дундаа “Боомтын сэргэлт” хийсэн нь эдийн засагт ихээхэн эерэг нөлөө үзүүлсэн байна. Үүний зэрэгцээ хот, хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг дэмжиж, орон нутагт татварын хөнгөлөлт, орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүнээс гадна далд эдийн засгийг ил болгох хүрээнд авлига, албан тушаалын хэргүүдийг илрүүлж, нийтэд зарлаж, 5Ш ажиллагааг хэрэгжүүлснээр төсвийн орлого 1.4 их наядаар давж биелэн нийт орлого 23.4 их наядад хүрсэн байна.

Үзсэн: 702

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна