Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Элчин сайд Д.Гансүх Словакийн албаны хүмүүстэй уулзлаа


Densmaa 2024-02-16 12:02

Монгол Улсаас БНЧУ-д суугаа Элчин сайд Д.Гансүх Гадаад болон Европын асуудал эрхэлсэн яам, Эдийн засгийн яам болон Словак-Монголын Худалдааны танхимын бизнес эрхлэгчидтэй уулзлаа.

        Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Элчин сайд Д.Гансүх 2024 оны 2 дугаар сарын 12-13-нд Словак улсад ажиллахдаа тус улсын Ерөнхийлөгч З.Чапутова шинэ оныг тохиолдуулан Элчин сайд нартай хийсэн уулзалтад оролцжээ. Энэ үеэр Элчин сайд Д.Гансүх Словакийн Гадаад болон Европын асуудал эрхэлсэн яамны Ази-Номхон далайн орнуудын газрын захирал П.Спишиактай уулзаж хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, тухайлбал ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах, Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол, Словак хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах, Эдийн засгийн хамтарсан хорооны анхдугаар хуралдааныг хийх зэрэг асуудлаар санал солилцож, ярилцсан байна

       Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2024 оны 8 дугаар сард зохион байгуулах “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д Словак улсын цаначин П.Влховаг урьж байгааг мэдээлэхийн зэрэгцээ “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлын талаар мэдээлэл өгч, словакийн төлөөлөгчдийг оролцохыг урилаа. Ноён П.Спишиак Монгол, Словакийн хамтын ажиллагаа НҮБ болон олон улсын байгууллагуудын хүрээнд идэвхтэй өрнөж байгааг тэмдэглэн ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалт зэрэг хоёр талт уулзалт, арга хэмжээнүүдийг зохион байгуулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. 

Эдийн засгийн яамны Гадаад худалдааны бодлого болон Европын хэргийн асуудал эрхэлсэн захирал А.Крайчикова хийсэн уулзалтын үеэр хоёр талын худалдаа сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа ч эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн бололцоо бүрэн байгааг тэмдэглэв. Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол, Словакийн яамд хоорондын хэлэлцээрийг илүү бодитой хэрэгжүүлэх, Хамтарсан хорооны хуралдааныг зохион байгуулах тухай санал нэгджээ. 

Үзсэн: 1107

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна