Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол-Британийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа эрчтэй өрнөж байгааг тэмдэглэж, түүнийг улам бүр урагшлуулах, харилцааны түвшин ахиулах, дээд, өндөр хэмжээний харилцан айлчлал хэрэгжүүлэхэд Элчин сайд Фиона Блайт хичээл зүтгэл гарган ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Хоёр орны харилцааны түүхэн 60 жилийн ойг өнгөрсөн жил хоёр тал хамтран амжилттай тэмдэглэснийг Элчин сайд Фиона Блайт дурдаж, харилцааг улам бүр тэлэх чиглэлээр идэвхтэй ажиллахаа илэрхийлжээ. Элчин сайд Фиона Блайт Их Британийн Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн даргын алба, Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яам, НҮБ-ын дэргэд суугаа Британийн байнгын төлөөлөгчийн газар, Сомали дахь НҮБ-ын төлөөлөгчийн газарт тус тус ажиллаж байсан туршлагатай юм.
Үзсэн: 632
Tweet