Энэтхэгийн Элчин сайдын яамнаас Цайны арга хэмжээг зохион байгууллаа
Энэтхэг улс дэлхийд цайны үйлдвэрлэлээрээ хоёрт, экспортоороо 4 дүгээрт ордог, нийт цайны үйлдвэрлэлийн 80 гаруй хувийг дотооддоо худалдаалдаг бөгөөд, экспортийн дүн 709 сая ам.долларт хүрсэн байна.
Монгол Улс цайны өндөр хэрэглээтэй хэдий ч энэтхэгээс цай шууд импортолдоггүй, бусад улсаар дамжиж орж ирдэг байна. Ииймд хоёр улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах, өргөжүүлэх, худалдааны тэнцлийг хангах хүрээнд ирэх 3 дугаар сард МҮХАҮТ; Энэтхэгийн ЭСЯ хамтран Хөрөнгө оруулалт, бизнес форумыг зохион байгуулахаар ажиллаж байгаа аж.
Үзсэн: 1170
Tweet