Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв
Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан 1 дүгээр сарын 31-нд Берлин хотноо хүндэтгэлийн ёслол боллоо.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр Монгол Улсад энэ сарын 6-8-нд төрийн айлчлал хийхийг Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Мандахбилэг албан ёсоор зарлалаа. Хүндэтгэлийн үйл ажиллагаанд ХБНГУ-ын улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны салбарын нэр хүндтэй төлөөлөгчид, хоёр улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан, оруулж буй хувь хүн, байгууллагын төлөөлөл бүхий 200 гаруй зочин оролцжээ. Энэ үеэр Монгол, Германы үндэсний язгуур болон сонгодог хөгжмийн хамтлагууд өвөрмөц онцлог бүхий эгшиг аялгуугаа өргөсний зэрэгцээ хоёр орны улс төрийн харилцааны түүхийг харуулсан цахим гэрэл зургийн үзэсгэлэнг толилуулсан байна.
Үзсэн: 971
Tweet