"Ковид 19" цар тахлын үеэр дэлхий даяар нийт 1.6 тэрбум хүүхэд 141 өдрийн турш сургуульдаа яваагүй
"Ковид 19" цар тахлын дараа ЕБС-иуд хэвийн үйл ажиллагаагаа эхлүүлэх үеэр улс орнууд ямар арга хэмжээ авсан талаарх 60 улсын туршлагыг харуулсан шинэ судалгааг Дэлхийн банкнаас танилцууллаа.
Уг тайланд Камбож, Колумб, Кот-д’Ивуар, Энэтхэг, Монгол, Румын, Замби гэсэн 7 улсыг гүнзгийрүүлэн судалснаас Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Ерөнхийн боловсролын сургуулийн суралцагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөө"-г онцолсон байна. Сургалтыг дахин сэргээх, хурдасгах асуудлыг шийдвэрлэхийн тулд харьцангуй цөөн тооны улс орон бүрэн нотолгоонд суурилсан бодлогын арга хэмжээг хэрэгжүүлсэн гэж уг тайланд дурджээ. Тухайлбал, судалгаанд хамрагдсан 60 орны гуравны нэг орчим нь зорилтот сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж, дөрөвний нэг орчим нь бүтэц, зохион байгуулалттай сурган хүмүүжүүлэх хөтөлбөрөөр дамжуулан багшийн гүйцэтгэлийг дэмжсэн байна. Судалгааны дүнгээс үзэхэд, дэлхий даяар нийт 1.6 тэрбум хүүхэд 141 өдрийн турш сургуульдаа яваагүй аж.
Үзсэн: 678
Tweet