Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Орхоны хөндийн соёлын дурсгалт газрыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгүүлсний 20 жилийн ой энэ онд болно


Densmaa 2024-01-31 12:01

Монгол Улс Орхоны хөндийн соёлын дурсгалт газрыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлээд 20 жил болж байна.

Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын Хамгаалалтын захиргаа, Монголын соёлын өвийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын холбоо,  Архангай, Өвөрхангай аймгийн Соёл, урлагийн газар, “Чингис хаан”, “Эрдэнэзуу”, “Хархорум”, “Хөшөө цайдам” музей хамтран “Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын соёлын өвийн сэргээн засварлалт ба хадгалалт хамгаалалт” сэдэвт зөвлөгөөн Чингис хаан Үндэсний музейд боллоо. Орхоны хөндийн соёлын дурсгалт газрыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсний 20 жилийн ойг тохиолдуулан, 2024 оны долоодугаар сарын 29-нөөс  наймдугаар сарын 2-нд Монголд олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна.

Үзсэн: 641

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна