Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Япон Улсын Мияаконожо хотын төлөөлөгчидтэй уулзав


Densmaa 2024-01-24 10:01

Мияаконожо хот үхрийн “Вагюү” мах үйлдвэрлэлээр улсдаа тэргүүлдэг байна

     Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Х.Эрдэнэбилэг Япон Улсын Мияаконожо хотын Хөдөө аж ахуйн бодлогын газрын дарга Табата Шёо-Ичи тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзав. Энэ үеэр талууд Улаанбаатар, Мияконожо хотын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо. Мияаконожо хот үхрийн “Вагюү” мах үйлдвэрлэлээр улсдаа тэргүүлдэг бөгөөд Япон Улсын Цог Жавхлант Эзэн хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээнд энэхүү бүтээгдэхүүнээ авчирснаа онцлон дурдлаа. Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Х.Эрдэнэбилэг цаашид хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны хүрээнд албан хаагч солилцож, мэргэжил дээшлүүлэх, фермийн аж ахуй эрхлэгчдийг Мияаконожо хотод туршлага судлуулж, хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлэв.

Үзсэн: 553

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна