Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара-г хүлээн авч уулзав


Densmaa 2024-01-22 12:01

Монгол Улс, Япон Улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг бэхжүүлэн хөгжүүлэх, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө буйгаа нотлов

      Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара-г хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд сайд Б.Батцэцэг Монгол Улсын Засгийн газраас Япон Улсын Ишикава мужийн Ното бүс нутагт болсон газар хөдлөлтийн гамшигтай холбогдуулан хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэснийг мэдэгдэв. Үүний хариуд Элчин сайд М.Игавахара Япон Улсын төр, засаг, ард иргэдэд монголын талаас эмгэнэл илэрхийлж, Монгол Улсын Засгийн газраас хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шуурхай арга хэмжээ авч шийдвэрлэсэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Талууд дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээг улам эрчимжүүлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалтын томоохон төсөл, хөтөлбөрийг урагшлуулах талаар санал солилцож, ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын  “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг бэхжүүлэн хөгжүүлэх, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө буйгаа нотлов. Мөн хоёр улсын хооронд соёлын харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй 2024 онд соёл, боловсролын харилцааг түлхүү хөгжүүлж, хоёр улсын ирээдүй, хойч үеийн төлөөлөл болох хүүхэд, залуучуудын солилцоог дэмжиж ажиллах нь чухал гэдэгт санал нэгдэв.

Үзсэн: 619

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна