2024 оны хамгийн эхний шагнал
Сан Паулугийн 47 дахь удаагийн олон улсын кино наадмаас "Баавгай болохсон" дэлгэцийн бүтээл “Шүүгчдийн нэрэмжит” шагнал хүртэж, цом авчээ
Олон улсын төдийгүй Монголын үзэгчдийн анхаарлыг зүй ёсоор татаж буй найруулагч П.Золжаргалын бүтээл “Баавгай болохсон” уран сайхны кино ээлжит нэгэн шагналаа гардлаа. Тодруулбал, Сан Паулугийн 47 дахь удаагийн олон улсын кино наадмаас дээрх дэлгэцийн бүтээл “Шүүгчдийн нэрэмжит” шагнал хүртэж, цом авчээ. Уг кино наадмын залуу найруулагчдын уралдаант хэсэгт нийт 117 кино өрсөлдсөн бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнийг алдарт Сербийн найруулагч Эмир Кустурица ахалсан байна. Өнгөрсөн жил амжилт арвинтай байж Канн хүрсэн тус кино багийнхны 2024 оны хамгийн эхний шагнал нь энэ болж байгаа юм.
Үзсэн: 403
Tweet