Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

"Эрүүл монгол хүн үндэсний хөдөлгөөн" зөвлөлдөх уулзалт болов


Densmaa 2024-01-17 12:01

“Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн нь монгол хүний дундаж наслалтыг уртасгах, эрүүл мэндийг тэтгэх, бие бялдрыг нь анагаахын шинжлэх ухааны үндэслэлтэй чийрэгжүүлэн хөгжүүлнэ

       Олон улсын эрдэмтэн судлаачдыг оролцуулсан "Эрүүл монгол хүн үндэсний хөдөлгөөн-Хүн амын эрүүл мэндийн шинжлэх ухааны ойлголт" сэдэвт бодлогын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн” гэсэн харилцан бие биеэ тэтгэсэн гурван тулгуурт үндэсний хөдөлгөөнийг орон даяар хэрэгжүүлж буй. “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн нь монгол хүний дундаж наслалтыг уртасгах, эрүүл мэндийг тэтгэх, бие бялдрыг нь анагаахын шинжлэх ухааны үндэслэлтэй чийрэгжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн нийтийн эрүүл мэндийн арга хэмжээ юм. Хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, эрх зүйн шинэчлэл, үйл ажиллагаа болон нөлөөллийн ажлын чиглэлийг тогтоох, хэрэгжилтийн явцыг дүгнэх, ойрын болон урт хугацааны үр дүнг тооцохдоо эрдэмтэн судлаачдын оролцоо, туршлага, шинжлэх ухааны мэдлэг, инновацад тулгуурлаж байна. АШУҮИС-ийн багш, доктор М.Ундрам энэ үеэр чихэрлэг ундааны хэрэглээгээрээ манай улс дэлхийд нэлээд дээгүүрт орж байгааг хэлж байв. Тиймээс хүүхэд ахуйдаа ийм төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх, хэрэглэсэн тохиолдолд бага хэмжээгээр хэрэглэх нь зөв хэрэглээ юм” хэмээн зөвлөв. Мөн электрон тамхи нь дараа дараагийн донтуулах үйл явцыг эхлүүлдэг сөрөг нөлөөтэй. Энэ төрлийн тамхи нь зах зээлд худалдаалагдаад удаагүй тул янжуур тамхитай адил хор хөнөөлийнх нь талаар бүрэн дүүрэн тодорхойлоогүй. Гэхдээ сүүлийн үед хийсэн олон улсын судалгаагаар, тухайн өсвөр насны хүүхэд эв эрүүл мөртлөө уушги нь гэмтсэн байх нь олширсон. Үүнийг электрон тамхины хэрэглээтэй холбон тайлбарлах болсон” хэмээв. 

Үзсэн: 811

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна