“Монголын өвлийг үзүүлье”
Монголын өвлийн аялал жуулчлалыг дэлхийд сурталчлахаар олон сая дагагчтай инфлүүнсэр Nas daily студийн багийн контент бүтээгчид Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоныг зориод байна
Монголын өвлийн аялал жуулчлалыг дэлхийд сурталчлахаар олон сая дагагчтай инфлүүнсэр Nas daily студийн багийн контент бүтээгчид Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоныг зориод байна. Өнгөрсөн наймдугаар сард NAS DAILY-гийн студийн олон сая дагагч бүхий Япон, Солонгос, Хонг Конг нөлөөлөгчид “Монголын өвлийг үзүүлье” уриатайгаар мэдээлэл, сурталчилгааг бэлтгэхээр ирсэн. Тэд Хангал сумын 2-р багийн малчин Х.Эрдэнэбулганы хот айлаар зочилж нүүдэлчин ахуй соёлтой танилцжээ. Өвлийн аялал жуулчлалыг дэмжих зорилготой "Нэг жуулчинд - нэг хонь" хөтөлбөрийг Булган аймаг хэрэгжүүлж байгаа бөгөөд жуулчинд зүсэлсэн хонь бүр өөрийн им тэмдэгтэй болж “Хөх сүрэг” апп-д бүртгэгддэг.
Үзсэн: 787
Tweet