Уур амьсгалын хямралыг даван туулахад залуусын оролцоо чухал гэлээ
Цаашид дотоодын хувцасны брэндийн хаягдал даавуу, өөдөс цуглуулаад, хувцасны шошго хийх гэх мэт байгальд ээлтэй бүтээгдэхүүнээ дагнаж хийх сонирхолтой
НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенцийн талуудын 28-р бага хурлын үеэр уур амьсгалын хямралыг даван туулахад залуусын оролцоо чухал болохыг дэлхий нийтээр бататгасан. “НҮБ-ын Залуу төлөөлөгч - Байгаль орчны манлайлал” хөтөлбөрөөр дамжуулж 2022 оноос хойш залуу манлайлагчдыг жил бүр байгаль орчны олон улсын хурлуудад оролцуулж, Монгол залуусын дуу хоолойг дэлхийн түвшинд хүргэж байна. Тус хөтөлбөрийн энэ оны шилдэг оролцогч Г.Эрчиссаран СОР-28 хуралд оролцсон туршлагаа хуваалцлаа. Тэрээр, “Миний хувьд байгальд ээлтэй материал үйлдвэрлэдэг “Start-up” компанитай. Манайх аргал, хаягдал даавуу, эсгий, кофены үр зэргийг дахин боловсруулж цаас болон бүтээгдэхүүн хийдэг. Одоогоор аргалаар цаас хийж байгаа. Цаашид дотоодын хувцасны брэндийн хаягдал даавуу, өөдөс цуглуулаад, хувцасны шошго хийх гэх мэт байгальд ээлтэй бүтээгдэхүүнээ дагнаж хийх сонирхолтой. Аргалын цаасаа үйлдвэрлэлд өргөн хүрээнд нэвтрүүлэх зорилго бий” гэлээ.
Үзсэн: 2096
Tweet