Тосонцэнгэл суманд арванхоёрдугаар сарын 20-нд хөрсөн дээр -51.6 хэм хүрч, хүйтэн хоножээ
Энэ нь одоогоор суурин газрын хөрсөн дээрх хамгийн их цочир хүйтрэлт болж байгаа юм
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цочир хүйтэрнэ гэдгийг ЦУОШГ-аас мэдээлээд буй. Тэгвэл хамгийн хүйтэн аймаг гэгддэг Завхан аймгийн Тосонцэнгэл суманд арванхоёрдугаар сарын 20-нд хөрсөн дээр -51.6 хэм хүрч, хүйтэн хоножээ. Энэ нь одоогоор суурин газрын хөрсөн дээрх хамгийн их цочир хүйтрэлт болж байгаа юм. Ташрамд дурдахад, одоогоос таван жилийн өмнө буюу 2018 онд Завхан аймгийн Баянтэс, Цэцэн-Уул, Тосонцэнгэл сумдын нутгаар -50 хэм хүрч хүйтэрч байсан билээ. Өнөөдөр УБ хотод өдөртөө -18, шөнөдөө -30 хэмийн хүйтэн байна.
Үзсэн: 1080
Tweet