Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 12-12-2024
монгол

Шинэ мэдээ

Мал аж ахуйн өвөлжилтийн өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний мэдээлэл хийлээ


Densmaa 2023-12-20 12:12

Энэ жилийнх шиг цас зудын нөхцөл сүүлийн 10-20 жил тохиолдоогүй байна. Цаг уурын өөрчлөлт, уур амьсгалын хүндрэлээс шалтгаалсан иймэрхүү хүндрэл цаашдаа улам нэмэгдэх эрсдэлтэйг Шадар сайд дурдаж байв

          Мал аж ахуйн өвөлжилтийн өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний мэдээлэл хийлээ. Өмнөх жилүүдтэй харьцуулахад өвөлжилт харьцангуй эрт хүндэрсэн, өнгөрсөн сарын нэгний өдрөөс зуд эхэлсэн, 11 аймгийн 40 гаруй сум, нийслэлийн алслагдсан дүүргүүдэд “шилэн зуд” нүүрлээд байна. Энэ жил улсын хэмжээнд 123 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарсан. Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс гаргасан мэдээллээр нийт нутгийн 81 хувьд цасан бүрхүүл тогтсон, хүйтний эрч улам чангарах, их хэмжээний цас орох, хүчтэй цасан шуурга шуурах, цасны өнгөн хэсэг хайлж мөсөн бүрхүүл тогтсон байна. 2023-2024 оны өвөлжилт хүнд байгаагаас хаваржилт нэн хүндрэх төлөвтэй, Зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 70 орчим хувьд нэн их, их, 26 хувьд дунд зэрэг эрсдэлтэй гэж гарчээ. Өвөлжилтийн нөхцөл байдлыг Засгийн газарт танилцуулснаар өвлийг хохирол багатай даван туулахтай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдалд орон даяар шилжсэн. Энэ жилийнх шиг цас зудын нөхцөл сүүлийн 10-20 жил тохиолдоогүй байна. Цаг уурын өөрчлөлт, уур амьсгалын хүндрэлээс шалтгаалсан иймэрхүү хүндрэл цаашдаа улам нэмэгдэх эрсдэлтэйг Шадар сайд дурдаж байв. Иймд салбар дундын зохицуулалтыг хангах арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд холбогдох яамд анхаарч, зохион байгуулалтаа сайжруулах шаардлага бий гэв.

Үзсэн: 602

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна