Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэнг хүлээн авч уулзан, баяр хүргэж амжилт хүсэв


Densmaa 2023-12-18 11:12

Шүүгч Д.Эрдэнэбалсүрэн нь АНУ-ын Нью-Йорк хотноо ОУЭШ-ийн шүүгчийн сонгуульд нэр дэвшин, 114 улсаас 81 санал авсан юм. Энэ удаагийн сонгуульд 13 улс өрсөлдсөнөөс эхний санал хураалтаар ялсан байна

       Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэнг хүлээн авч уулзан, баяр хүргэж амжилт хүсэв. Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр сонгогдсон анхны монгол хүн болсон нь хувь хүний мэдлэг чадвар, хичээл зүтгэлээс гадна улс орны нэр хүнд олон улсын тавцанд өсөж, байр суурь бэхэжсэн, олон улсын байгууллагууд Монгол Улсад итгэж байгаагийн илрэл гэдгийг Ерөнхийлөгч тэмдэглэлээ. Мөн олон улсын эрх зүй, олон улсын эрүүгийн эрх зүйн үйл ажиллагаанд эх орноо төлөөлөн хувь нэмрээ оруулах өндөр хариуцлага ногдож байгааг онцолж, Монгол Улсын шүүхийн салбарт алтан үсгээр бичигдэх үйл явдал болсныг тодотгов. Шүүгч Д.Эрдэнэбалсүрэн нь АНУ-ын Нью-Йорк хотноо ОУЭШ-ийн шүүгчийн сонгуульд нэр дэвшин, 114 улсаас 81 санал авсан юм. Энэ удаагийн сонгуульд 13 улс өрсөлдсөнөөс эхний санал хураалтаар ялсан байна. 123 улс баталсан ОУЭШ-ийн Ромын дүрэмд Монгол Улс 2002 онд нэгдэн орсон түүхтэй.

Үзсэн: 785

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна