Жуулчдад НӨАТ олгоно
Дэлхийд НӨАТ-ын системтэй 160 гаруй орон бий. Үүнээс жуулчдад НӨАТ буцаан олгодог 73 дахь улс Монгол болж байна
Аялал жуулчлалын тухай хууль 2023 оны тавдугаар сард батлагдсан. Энэ хуульд орсон өөрчлөлтийн дагуу НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт орсон. Жуулчид Монгол Улсын нутаг дэвсгэр дээр худалдан авсан бараа бүтээгдэхүүнд төлсөн НӨАТ-ыг буцаан олгох заалттай холбогдох журмыг Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Дэлхийд НӨАТ-ын системтэй 160 гаруй орон бий. Үүнээс жуулчдад НӨАТ буцаан олгодог 73 дахь улс Монгол болж байна. Жуулчид татах, худалдан авалтыг дэмжих, ялангуяа манай улсын брэнд бүтээгдэхүүн, ноос, ноолууран бүтээгдэхүүний борлуулалтад сайнаар нөлөөлнө гэж үзэж байна. Онцгой албан татвар төлдөг эм, эмийн бүтээгдэхүүн, архи ундаа, НӨАТ-аас чөлөөлөгдсөнөөс бусад бүх төрлийн бараа бүтээгдэхүүн буцаан олголтод хамрагдана.
Үзсэн: 964
Tweet