Швейцарийн Хамтын ажиллагааны газрын дарга, хатагтай Стефани Бурриг хүлээн авч уулзлаа
Бид зөвхөн хамтран ажиллаад зогсохгүй парламентын ардчиллыг бэхжүүлэх Монголын туршлагаас суралцах зүйл их байна гэлээ
“Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл 2023 онд дуусгавар болж байгаатай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тус агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга, хатагтай Стефани Бурриг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Их Хурал ардчилсан, зөвлөлдөх, цахим парламент байх зорилтын хүрээнд d.parliament.mn цахим платформд нийтийн өргөдөл хүлээн авах petition.parliament.mn системийг амжилттай нэвтрүүлснээр хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангахад дэвшилтэт тэргүүн туршлага болсныг тэмдэглэв. Хатагтай Стефани Бурри Монгол Улсын Их Хурлын Тамгын газартай хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд маань амжилттай хэрэгжсэн тул дараагийн шатны хамтын ажиллагааг бид 2024 онд үргэлжлүүлэхээр төлөвлөж байгааг дуулгахад таатай байна гээд бид зөвхөн хамтран ажиллаад зогсохгүй парламентын ардчиллыг бэхжүүлэх Монголын туршлагаас суралцах зүйл их байна гэлээ.
Үзсэн: 462
Tweet