Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсны 75 жилийн ой


Densmaa 2023-12-11 12:12

ХНХЯ-ны ажилтан Б.Болороог Европын холбооноос “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн төлөө тэмцэгч”-ээр өргөмжлөв

        НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсны 75 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан УИХ-ын Хүндэтгэлийн чуулган Төрийн ордонд боллоо. Хүний эрхийн түгээмэл тунхаглал нь дэлхийн хаана байгаа, хэн байхаас үл хамааран хүн бүр угаас заяасан үнэ цэн, нэр хүнд, нандин чанар, салшгүй эрхтэй гэдгийг хүн төрөлхтний түүхэнд анх удаа тунхаглаж, хүлээн зөвшөөрсөн түүхэн ач холбогдолтой баримт бичиг юм. Түүнчлэн Хүний эрхийг хамгаалах нь орчин үеийн парламентын нэн чухал чиг үүрэг болохыг Олон Улсын Парламентын Холбоо тунхаглаж, парламентуудыг энэ чиглэлд санаачилгатай ажиллахыг уриалсан.  Монгол Улс 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсон. Тэр үеэс хойш өнөөдрийг хүртэл нийт 294 олон талт олон улсын гэрээг соёрхон баталсан. Тэдгээрээс хүний эрхийн суурь 8 конвенц, тэдгээрийг дагалдах 40 гэрээнд нэгдээд байна. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг олон нийтэд таниулж, хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан, ХНХЯ-ны ажилтан Б.Болороог Европын холбооноос “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн төлөө тэмцэгч”-ээр өргөмжилсөн талаар хэлэв. Мөн Б.Болороог Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрөөс жендэрийн тэгш байдлыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, Монгол Улсын Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийг шилдгээр шалгаруулсныг танилцууллаа.

Үзсэн: 491

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна