ЮНЕСКО болон Рио Тинто Монгол ХХК хамтран ажиллана
Монгол Улсын соёлын болон геологийн өвийг олон нийтэд таниулах замаар тогтвортой аялал жуулчлалын салбарыг дэмжинэ
ЮНЕСКО болон Рио Тинто Монгол ХХК Монгол Улсын тогтвортой хөгжилд чиглэсэн санаачилгуудыг дэмжих урт хугацааны хамтын ажиллагаанд нэгдлээ. Түншлэлийн хүрээнд ЮНЕСКО болон Рио Тинто Монгол ХХК нь Монгол Улсын соёлын болон геологийн өвийг олон нийтэд таниулах замаар тогтвортой аялал жуулчлалын салбарыг дэмжих, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн менежментийн туршлагыг сайжруулах чиглэлд дэмжлэг үзүүлэх, Рио Тинтогийн боловсролын салбарт оруулсан бусад хөрөнгө оруулалтад тулгуурлан талууд чанартай, шударга, хүртээмжтэй техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын хөтөлбөрүүд боловсруулахад хамтран ажиллах юм.
Үзсэн: 958
Tweet