Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улс Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ассамблейн хуралдааны дэд дарга болов


Densmaa 2023-12-01 08:12

Ромд төвтэй Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын гишүүн орнуудын Ассамблейн хуралдаанаар Ассамблейн даргад АНУ, дэд даргад Монгол Улс нэрээ дэвшүүлж,100 хувийн саналаар тус тус сонгогдов.

Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч Ц.Нарантунгалаг энэхүү хуралдааны Ерөнхий хэлэлцүүлэгт хэлсэн үгэндээ Монгол Улс тус байгууллагын гишүүнээр 2015 онд элсэж, “Монгол Улсын институцийн шударга, ил тод байдал”, “Монгол Улсад хүүхдийн хууль зүйн туслалцаа авах хүртээмжийг нэмэгдүүлэх”, “Монгол Улсад арилжааны эвлэрүүлэн зуучлалыг бэхжүүлэх” зэрэг олон чухал төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжүүлснийг тэмдэглэв. Мөн тэрээр хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг дээдэлсэн нийгэм хөгжүүлэх нь бидний эрхэм зорилго, хүн бүр эрх зүйт нийгэмд ижил тэгш эрх, үүргээр хангагдах нь чухал болохыг онцолж, Монгол Улс тус байгууллагын гишүүн улсуудтай хамтын ажиллагааг улам өргөжүүлэн бэхжүүлэхийг эрмэлзэж байгааг илэрхийлэв.

Үзсэн: 870

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна