Монгол-Хятадын тээврийн салбарын харилцааны талаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шэнь Минь Жуань-г хүлээн авч уулзлаа.
Сайд С.Бямбацогт, хоёр улс сайн хөршийн ёсоор хөгжлийн бодлого, төлөвлөлтөө зөвшилцөж, хамтдаа хөгжих, хожих зарчмыг үндэс болгон харилцаж ирснийг тодотгоод, цаашид хоёр орны тээврийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, олон ажлыг хамтран хэрэгжүүлнэ. Монгол талын тээврийн хүчин чадлыг нэмэх, шинэ боомт нээх саналыг БНХАУ дэмжиж байгаад талархал илэрхийлэв. Тэрбээр, хэд хэдэн асуудалд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүслээ. Тухайлбал, Монгол-БНХАУ-ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Азийн авто замын сүлжээгээр тээвэр хийхэд гарч буй хүндрэлийг шийдэхэд дэмжих, Олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын шинэчилсэн хэлэлцээрийг хэрэгжүүлж, хоёр улсын тээвэрлэгч нар Монгол Улс, БНХАУ-ын нутгаар дамжин өнгөрөх, гуравдагч улс руу, эсвэл гуравдагч улсаас тээвэр хийх боломж бүрдсэн. Иймд шинэчилсэн хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлэх, хүнсний болон мах, махан бүтээгдэхүүнийг БНХАУ-ын нутгаар дамжин өнгөрүүлэхэд анхаарч, дэмжихийг хүслээ.
Үзсэн: 893
Tweet