“Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулган-2023” боллоо
Чуулган "Ногоон бизнес загварыг хөгжүүлэх боломж, туршлага" сэдвийн хүрээнд болсон юм. Чуулганыг МУИС-ийн Бизнесийн сургуулийн санаачилгаар 9 дэх удаагаа зохион байгуулсан юм.
Энэ удаагийн чуулганаар Монгол Улс дахь ногоон бизнесийн санхүүжилтийн боломжууд, ногоон санхүүжилт олж авах, хууль эрх зүйн хүрээнд тулгарч буй бэрхшээл зэрэг сэдвээр өрнөлөө. МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирал Н.Батнасан хэлэхдээ, “Дэлхийн улс орон эдийн засгаа тогтвортой хөгжлийн зам руу өөрчлөх шилжилт хийж байна. Манай улсын хувьд хөдөө аж ахуй, уул уурхай, барилга, эрчим хүч гээд байгалийн нөөц баялагт тулгуурлаж үйлдвэрлэлээ явуулдаг. ДНБ-ий 45 орчим хувь нь байгалийн нөөц баялагт тулгуурласан үйлдвэрлэл явуулж байна. Бид ийм маягаар явбал байгалийн нөөц баялгаа шавхан, цаашид яаж хөгжих вэ гэдэг том асуудал тулгарч болзошгүй” гэв.
Чуулганы үеэр МУИС-ийн багш, оюутан, энтрепренерүүдийн хөгжүүлсэн Энергийн инновац-Үхрийн фермээс гаралтай ахуйн био массын хаягдлыг зөв зохистой хэрэглэх нь, органик хаягдал болон Нэмэлт материал ашиглан био хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг ногоон шийдэл дэвшүүлсэн илтгэлүүдийг хэлэлцүүлэв.
Үзсэн: 573
Tweet