"Эрдмийн далдуу мод" одонг МУИС-ийн багш нарт гардууллаа
Энэхүү хүндэт шагналын хоёрдугаар зэргийн одонг Б.Алтангүл, гуравдугаар зэргийн одонг С.Дорждэрэм, С. Булгантамир нар хүртлээ
Монгол Улсад франц хэл зааж эхэлсний 60 жилийн ой болон Франц хэлний багш нарын олон улсын өдрийг тохиолдуулан Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сэбастиен Сүрүн нь Напалеон Бонапардын санаачилсан "Эрдмийн далдуу мод" одонг МУИС-ийн багш нарт гардууллаа. Францын боловсрол, шинжлэх ухаанд гавьяа байгуулсан эрдэмтэн, багш, сурган хүмүүжүүлэгчдэд, мөн Францын соёлыг хилийн чанадад түгээн дэлгэрүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан гадаадын иргэдэд олгодог энэ шагналыг эзэн хаан I Наполеоны санаачилгаар 1808 оноос олгожээ. Энэхүү хүндэт шагналын хоёрдугаар зэргийн одонг Б.Алтангүл, гуравдугаар зэргийн одонг С.Дорждэрэм, С. Булгантамир нар хүртсэн байна.
Үзсэн: 583
Tweet