Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улс, Европын Холбооны Хамтарсан комиссын дэргэдэх Худалдаа, хөрөнгө оруулалтын дэд хороо


Densmaa 2023-11-29 01:11

Хөнгөлөлтийн ерөнхий системийн дагуу Монгол Улсад олгодог тарифын хөнгөлөлтийг 2027 он хүртэл сунгахаар шийдвэрлэв

        Монгол Улс, Европын Холбооны Хамтарсан комиссын дэргэдэх Худалдаа, хөрөнгө оруулалтын дэд хороо хуралдлаа. Хуралдааны үеэр ЕХ-оос сайн засаглал, тогтвортой хөгжлийн болзлыг хангасан хөгжиж буй орнуудад хэрэгжүүлдэг Хөнгөлөлтийн ерөнхий системийн дагуу Монгол Улсад олгодог тарифын хөнгөлөлтийг  2027 он хүртэл сунгахаар шийдвэрлэв. Тус хөнгөлөлтийн ерөнхий системийн хүрээнд Монгол Улсаас гарал үүсэлтэй 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн европын зах зээл дээр гаалийн тарифын хөнгөлөлт эдэлдэг тул дээрх шийдвэр нь манай бизнес эрхлэгчид европын зах зээлд нэвтрэх, экспортын барааны төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг талууд онцоллоо. 

Үзсэн: 430

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна