Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян өнөөдөр эхэлж байна


Densmaa 2023-11-27 11:11

Жендэрийн эрх тэгш байдлыг хангаж, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ХҮНДЛЭЛ санаачлагад нэгдэн, хөрөнгө оруулахыг уриалж байна

         Дэлхий дахинд жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян өнөөдөр эхэлж байна. Энэхүү аяныг тохиолдуулан охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгахад хүн бүр нэгдэж байна. Жендэрт суурилсан хүчирхийлэл нь Монгол Улсад төдийгүй дэлхийн өнцөг булан бүрд хүний эрхийн ноцтой зөрчил байгаа юм. Монгол Улс жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, түүний суурь шалтгаан болох жендэрийн тогтсон хэм хэмжээ, хэвшмэл ойлголтыг өөрчлөх дэлхийн энэхүү хүчин чармайлтад идэвхтэй оролцдог. Монгол эмэгтэйчүүд эрчүүдтэй харьцуулахад 2.6 дахин их цагийг цалин хөлсгүй гэрийн орны асран халамжлах ажилд зарцуулж байгаа ч шийдвэр гаргах түвшинд оролцоо нь хангалтгүй хэвээр байна. Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагаас жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяныг тохиолдуулан төр, хувийн хэвшил, хөгжлийн түнш, донор, банк, санхүү, иргэний нийгмийн байгууллага, хувь хүмүүст хандан хамтын хүчин чармайлтаа нэмэгдүүлж, жендэрийн эрх тэгш байдлыг хангаж, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ХҮНДЛЭЛ санаачлагад нэгдэн, хөрөнгө оруулахыг уриалж байна.

Үзсэн: 592

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна