“Аннапурна” гэрчилгээг Монголоос “Намасте” ресторан анх удаа хүртлээ
“Аннапурна” нь эмэгтэй бурхан бөгөөд дэлхий нийтийг хоол хүнсээр хангаж, хүмүүсийг идээлж ундаалж байдаг аж
Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөлөөс олгодог “Аннапурна” гэрчилгээг Монголоос “Намасте” ресторан анх удаа хүртлээ. Энэхүү гэрчилгээг Энэтхэгийн хоол, хоолны өв уламжлалыг сурталчлахад томоохон хувь нэмэр оруулсан гадаад дахь Энэтхэг хоолны шилдэг ресторанд олгодог. “Аннапурна” нь эмэгтэй бурхан бөгөөд дэлхий нийтийг хоол хүнсээр хангаж, хүмүүсийг идээлж ундаалж байдаг аж. Энэ үеэр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх хэлэхдээ, “Монголд үйл ажиллагаа явуулж буй энэтхэг хоолны “Намасте” ресторан Америк, Европ зэрэг хөгжингүй улс оронд буй ресторануудаас цойлон гарч ирсэн нь том амжилт юм. Энэхүү шагнал нь рестораны менежер, тогооч, зөөгч, үйлчлэгчийн багийн ажил учраас энэтхэгийн хоол, соёлыг таниулж байгаа хамт олонд нь ажлын амжилт хүсье" гэв. Монгол Улсад Энэтхэг хоолны 14 ресторан үйл ажиллагаа явуулдгаас дөрөв нь “Намасте” ресторан юм.
Үзсэн: 678
Tweet
Валерия EWA
07 Dec 2023 01:17:15
Всем привет! Добро пожаловать в волшебное пространство красоты , молодости, здоровья и стройности!!! В этом чате мы обсуждаем, как: Сохранить свое здоровье Приобрести энергию Поддерживать ресурсное состояние Укрепить иммунитет Улучшить память замедлить старение А также стать стройней Доставка по всей России!! https://t.me/+f9vrzB5UZz40NTcy