Озэки Киришима хоёр дахь түрүүгээ хүртлээ
Башёгийн сүүлийн өдөр озэки Киришима озэки Такакэйшог давснаар 13 даваа, хоёр унаатайгаар Кюүшү башёд түрүүллээ
Мэргэжлийн сүмо бөхийн Кюүшү башё 15 өдрийн турш Фүкүока хотод болж, түрүү бөх тодорлоо. Башёгийн сүүлийн өдөр озэки Киришима озэки Такакэйшог давснаар 13 даваа, хоёр унаатайгаар Кюүшү башёд түрүүллээ. Ийнхүү өдгөө 27 настай түүний хувьд энэ жилийн хоёр дахь түрүүгээ хүртэж байна. Тэрбээр Хацү башёд үзүүрлэж, Харү башёд түрүүлсэн билээ.
Үзсэн: 541
Tweet