253 хуулийн 74-т жендэрийн эрх тэгш байдлыг хангах үзэл санааг шууд болон шууд бусаар тусгасан байна
Сонгуульд нэр дэвшихийн тулд хагас жилийн өмнө ажил, албаа хүлээлгэн өгөх хуулийн зохицуулалт нь эмэгтэйчүүдийг нэр дэвшихэд саад болж буй гол шалтгаан болж байгаа талаар хэлэлцүүлэгт онцлов
Хүний эрх, жендэрийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээний хэлэлцүүлэг хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлыг холбогдох хуулиудаар өргөн хүрээнд зохицуулсан боловч практикт хууль тогтоомжийн хэрэгжилт төдийлөн хангалттай биш байгааг онцлов. Хууль болон бусад шийдвэрт жендэрийн үнэлгээ хийх журам, аргачлалыг боловсруулж, дүн шинжилгээ, үнэлгээ хийх механизмыг бүрдүүлэхэд энэ удаагийн парламент анхаарч ажиллаж байгааг дурдсан юм. Монгол Улс жендэрийн асуудлаар бүс нутаг, олон улсын хэмжээнд олон арга хэмжээг зохион байгуулж, идэвхтэй ажиллаж ирсэн. УИХ-аас 2011-2020 онд баталсан бодлогын 70 баримт бичгийн 22.9 хувьд, 253 хуулийн 74-т жендэрийн эрх тэгш байдлыг хангах үзэл санаа, зохицуулалтыг шууд болон шууд бусаар тусгасан байна. УИХ-ын түвшинд хууль тогтоомжийн төсөлд хүний эрхийн үнэлгээ хийх аргачлал батлагдсан боловч жендэрийн анализ хийх нарийвчилсан удирдамж, аргачлал тодорхой болоогүй байна хэмээн дүгнэв. Түүнчлэн сонгуульд нэр дэвшихийн тулд хагас жилийн өмнө ажил, албаа хүлээлгэн өгөх хуулийн зохицуулалт нь төрийн албанд ажиллагсдад халгаатай, эргээд ажиллах боломжийг хааж хүний эрхийн зөрчлийг үүсгэдэг, эмэгтэйчүүдийг нэр дэвшихэд саад болж буй гол шалтгаан болж байгаа талаар хэлэлцүүлэгт оролцогчид хөндөн ярилцлаа.
Үзсэн: 918
Tweet