Монгол, Герман хоёр улсын хамтын ажиллагааг илүү өргөжүүлэх зорилготой
Германы эрдэмтэн судлаачдын санаачилга дор хамтарсан судалгааг Монгол улсад хэрэгжүүлээд байна
Монгол, Герман хоёр улсын хамтын ажиллагааг илүү өргөжүүлэх зорилгоор БШУЯ-ны газрын дарга, доктор Д.Баттогтох, ХБНГУ-ын Боловсрол судалгааны яамны газрын дарга Габриэль Хермани, Германы судалгааны Сангийн захирал Катрин Кос нартай уулзав. Энэ үеэр хоёр улсын шинжлэх ухаан салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов. Манай улс Герман улстай шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг 1990 оноос эхлүүлсэн. Хоёр улсын судлаач болон их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагаа түлхүү явагдан энэ хүрээнд Германы эрдэмтэн судлаачдын санаачилга дор хамтарсан судалгааг Монгол улсад хэрэгжүүлээд байна.
Үзсэн: 748
Tweet