Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Дээрхийн Гэгээнтэн Далай лам баяр хүргэж, захидал илгээжээ


Densmaa 2023-11-08 11:11

Дээрхийн Гэгээнтэн захидалдаа Дарма буюу дээдийн ном нь хүчирхийлэлгүй, энэрэн нигүүлсэхүйд үндэслэсэн учраас хүн төрөлхтний сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулах асар их нөөц бололцоотой гэжээ

        Дээрхийн Гэгээнтэн Далай лам Монголын Гандантэгчэнлин хийдийн шинээр сонгогдсон хамба лам, гэвш Жавзандоржид хандан шинэ албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэж, захидал илгээжээ. Дээрхийн Гэгээнтэн захидалдаа Дарма буюу дээдийн ном нь хүчирхийлэлгүй, энэрэн нигүүлсэхүйд үндэслэсэн учраас хүн төрөлхтний сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулах асар их нөөц бололцоотой гэж тэмдэглэжээ. Гэвч судалж, дадлага болгох замаар энэ нь бодит болно гэдгийг онцолсон байна. Мөн буддын шашны сургаалыг номлохдоо сонсож буй хүмүүсийн авьяас чадвар, хандлагыг анхаарч үзэх нь чухал гэжээ. Насан өндөр болж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгч буй гавж Дэмбэрэлийн Чойжамцад хандан илгээсэн захидалдаа "Таны Бурхан Багшийн сургаалыг судлах арга барил, сурсан зүйлийнхээ талаар эргэцүүлэн тунгааж бясалгах, түүнийгээ сурталчлан таниулдаг арга замыг биширч байна" гэжээ. Дээрхийн Гэгээнтэн мөн хамба лам Д.Чойжамцыг утга учиртай амьдарч ирсэн бөгөөд олон жилийн турш өөрийн дотны найз хэмээн үзэж ирснээ бичсэн байна. Төгсгөлд нь Дээрхийн Гэгээнтэн хоёр хамба лам хоёуланд нь залбирч, сайн сайхныг хүсэн ерөөжээ.

Үзсэн: 1725

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна