Хойд Америкийн Морин хуурын төвөөс санаачлан зохион байгуулдаг Морин хуурын наадам
Гранпри шагналын эзнээр Чикаго хотоос оролцогч Б.Хүслэн тодорч, тэрээр "Цэндийн Батчулуун" сангийн нэрэмжит цом диплом, "Пегасус" хөгжмийн зэмсгийн үйлдвэрээс мастер морин хуур гардан авлаа
Хойд Америкийн Морин хуурын төвөөс санаачлан зохион байгуулдаг Морин хуурын наадам гурав дахь удаагаа Вашингтон хотноо болж өндөрлөсөн байна. Морин хуур сонирхогчдын уралдаан нь гурван насны ангиллаар зохион байгуулагдаж нийт 60 гаруй оролцогч өрсөлдсөн. Гранпри шагналын эзнээр Чикаго хотоос оролцогч Б.Хүслэн тодорч, тэрээр "Цэндийн Батчулуун" сангийн нэрэмжит цом диплом, "Пегасус" хөгжмийн зэмсгийн үйлдвэрээс мастер морин хуур гардан авлаа. “Морин хуурыг дэмжих Цэндийн Батчулуун” сан нь морин хуурыг дэмжих, түгээн дэлгэрүүлэх , хойч үедээ уламжлан үлдээх эрхэм зорилготойгоор 2012 онд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Америк, Европ дахь морин хуурын наадмын дэмжигч байгууллагаар байнга хамтран ажиллаж буй юм.
Үзсэн: 675
Tweet