Элчин сайд Ө.Батбаяр Мексик улсад ажиллав
![](http://www.vom.mn/uploads/images/2023-11/2023_11_01-12_00_27_x3.jpg)
2025 онд тохиох Монгол, Мексикийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг олон ажил, арга хэмжээ зохион байгуулсан байдлаар тэмдэглэн өнгөрүүлэхээр талууд тохиров
Монгол Улсаас Мексикийн Нэгдсэн Улсад хавсран суугаа Элчин сайд Ө.Батбаяр тус улсад энэ сарын 25-27-ны өдрүүдэд ажиллав. Мехико хотноо ажиллах үеэрээ талууд хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэж, цаашид улс төр, худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсрол, соёл болон шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов. Мөн 2025 онд тохиох Монгол, Мексикийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг олон ажил, арга хэмжээ зохион байгуулсан байдлаар тэмдэглэн өнгөрүүлэхээр талууд тохиров.
Үзсэн: 960
Tweet